Түгээмэл асуулт хариулт

Таны асуултын хариултыг эндээс олж болно

Санхүүгийн аутсорсинг гэж юу вэ?

Санхүүгийн аутсорсинг нь таны байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг гадны мэргэжлийн баг хариуцан гүйцэтгэх үйлчилгээ юм. Энэ нь нягтлан бодох бүртгэл, тайлан гаргах, татварын тооцоолол зэргийг багтаана.

Үйлчилгээний үнэ хэд вэ?

Үйлчилгээний үнэ нь байгууллагын хэмжээ, үйл ажиллагааны төрөл, шаардлагатай үйлчилгээний хэмжээнээс хамаарч өөр өөр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох утсаар асууж болно.

Аутсорсингийн цогц үйлчилгээ авбал баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх гэх мэт бичиг хэргийг ажлаас чөлөөлөгдөх үү?

Тэгж ойлгож болно. Гэрээ хийх явцад танаас шалтгаалах бичиг баримт болон бид бүрдүүлэх хөтлөх бүртгэлүүдийн талаар харилцан зөвлөлдөж тохиролцох болно.

Манайх одоог хүртэл санхүүгийн бүртгэлээ тогтмол хөтлөөгүй. Өмнөх асуудлуудг цэгцэлж цаашид зөв хөтлөх боломжтой юу?

Тухайн оны тайлан, санхүүгийн тооцооллыг 12-р сарын 31-ны дотор амжиж залруулга хийн тайлагнах болон нөхөх боломжтой. Өмнөх оны санхүү бүртгэлийн алдааг дараа оны 11ер сарын 25ны дотор анхан шатны баримтад үндэслэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, хугацаа хэтэрсэн болон алдаатай тайланг залруулах боломжтой.

Онлайн үйлчилгээ үзүүлдэг үү?

Тийм, бид онлайн үйлчилгээ үзүүлдэг. Зөвлөгөө, сургалт, тайлан гаргах зэргийг онлайн хэлбэрээр гүйцэтгэх боломжтой.

Танай байгууллагатай гэрээ хийсэн байхад бид давхар нягтлан бодогч ажиллуулах шаардлагатай юу?

Үйлчилгээний нөхцөлөөс шалтгаалах болно. Хэрэв аутсорсингийн цогц үйлчилгээгээр гэрээ хийгдсэн бол бидэнд бүрэн даатгаж болно. Жишээлбэл зөвхөн зөвлөгөө авах тайлан гаргах, хянах үйлчилгээ авсан тохиолдолд бараа материал, мөнгөн хөрөнгийн тооцоолол гэх мэт өдөр тутмын бүртгэлийг танай байгууллага өөрөө хариуцах юм. Иймд гэрээ хийхдээ өөрийн үйл ажиллагааны хүрээ болон хүний нөөцдөө тулгуурлан бидэнтэй зөвлөлдсөний үндсэн дээр үйлчилгээний нөхцөлөө сонгохыг зөвлөж байна.